Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-28 нд нийтлэгдсэн байна.

Э.Нямдаваа: Цөмийн аюулгүй ажиллагаа, түүнтэй холбоотой конвенцод нэгдсэн орсон ч нийтэд энэ талаарх мэдээлэл дутуу байна

6/ 28/ 2023    12 цаг 27 минут

Монгол Улс 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, 1972 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн аж. 1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, 1987 онд Цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенц, 2006 онд Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай олон улсын конвенцод үүрэг хүлээжээ.

2015 онд УИХ “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолын 1 дүгээр хэсгийн 3-т Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн байна.

Тэгвэл Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орохтой холбоотой асуудлаар Монгол Улсын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, судлаачдад гэрээ, конвенцуудыг танилцуулах, нэгдэн орохын ач холбогдол, үр нөлөөний талаар нэгдмэл ойлголтыг өгөх зорилгын хүрээнд "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл" сэдэвт зөвлөгөөн, "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих нь" сэдэвт хэлэлцүүлэг болон хоёр талт уулзалтыг зургаадугаар сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа

-Бид Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколын олон улсын ач холбогдол, конвенцод нэгдсэн орсон ч олон нийтэд энэ талаарх ойлголт мэдээлэл дутуу байсан. Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид мэдээлэл өгч буй.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцод нэгдэн орсноор хил залгаа оршдог хөрш орнуудын цөмийн технологи, байгууламжуудын талаарх дэлгэрэнгүй тайлан үзэх эрхтэй болно. Манай улсын хил залгаа газар ямар цөмийн байгууламж байгуулагдаж байна вэ гэдэг төлөвлөгөөтэй танилцах боломжтой юм. Тэдгээр тайланг хэлэлцэх хуралд гурван жил тутам оролцож, өөрсдийн санал, шаардлагыг тусгах боломж бүрдэнэ. Мөн Олон улсын атомын энергийн агентлагаас манай улсад цөмийн технологи, ураны үйл ажиллагаа явуулж буй уурхайд шууд хяналт хийж болно.

ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн Их энергийн физикийн лабораторийн эрхлэгч, академич Ц.Баатар "Цөмийн физикийн олон жилийн судалгааны үр дүнд цөмийн задралын процессын үед их хэмжээний энерги ялгардгийг суурь судалгаагаар тогтоосон. Тодруулбал, задралын процесст орж буй зарим массын хэмжээ шууд энерги болж хувирдаг. Үүнийг шинжлэх ухаанд массын гажиг, зөрөө гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг. Арван жилийн сурах бичгүүдэд энерги гэдгийг массыг үржих нь гэрлийн хурдны квадрат юм. Тэрхүү бага хэмжээний масс нь маш их хэмжээний энерги болон хувирна. Өөрөөр хэлбэл, усан цахилгаан станцад маш их хэмжээний усыг урсгаж, хүчийг нь ашигладагтай ерөнхийдөө адилхан юм. Гэхдээ үйл явц нь маш өөр.

Ялгарсан энергийг янз бүрийн зорилгоор ашиглаж болно. Хамгийн эхэнд цахилгаан гарган авна. Энэ их нууц бөгөөд хэрэгтэй энергийг хүн төрөлхтний сайн сайхан, энх тайвны төлөө ашиглах хэрэгтэй. Буруугаар ашиглаж болохгүй.

Тийм болохоор цөмийн зэвсэг тал дээр дэлгэрүүлэхгүй, ашиглахгүй гэдэг асуудал үргэлж яригдаж байна" гэсэн юм.

Тус үйл ажиллагаанд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн дэд дарга бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны газрын дарга Массимо Апаро, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны газрын Үйл ажиллагааны А хэлтэс, Хууль эрх зүйн газар, Цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын дарга, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр БШУЯ, ГХЯ, ХЗДХЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Монгол Улсын үндэсний болон олон улсын хууль эрх зүйн орчин, олон улсын гэрээний хэрэгжилт, нэгдэн орохоор төлөвлөж буй конвенц, тэдгээрийн зорилго, агуулга, үүрэг хариуцлага, ач холбогдлын талаар харилцан санал солилцжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube