Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-30 нд нийтлэгдсэн байна.

Луу жилтнүүдийн клуб: Дуучин Ким Жон Гүг

6/ 30/ 2023    8 цаг 08 минут

"Couriers in Mongolia" нэвтрүүлгийн багийнхан манай улсад ирээд цөөнгүй хоног өнгөрсөн. Тус шоу нь энэ зун үзэгчдийн хүртээл болох бөгөөд дуучин Ким Жон Гүг, Хон Кён Мин, жүжигчин Жан Хёг, Ча Тэ Хён, Хон Кён Ин, Кан Хүн нарын алдартнууд оролцож буй юм. Уг төслийг продюсер Ким Мин Сог, Пак Гын Хён нар санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тэд өмнө нь tvN-ийн “You Quiz on the Block” болон JTBC-ийн “Handless Day" зэрэг нэвтрүүлэгт хамтран ажиллаж байсан билээ.

Шууданч нэвтрүүлгийн хүрээнд уран бүтээлчид Монголд морь унаж говь, хээр, хөдөө нутгаар хүргэлтийн үйлчилгээнд явангаа нүүдэлчдийн амьдрал, байгальтай танилцах юм. Энд ирсэн таван найзын хувьд хоёр нь дуучин, гурав нь жүжигчин. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард дуучин найзынхаа “YouTube” сувгаар Монгол явбал, очоод морь унаж үзвэл сонирхолтой юм биш үү гэж хоорондоо тоглоомоор ярилцсан нь тэр дороо JTBC сувгийн найруулагч залуустай утсаар холбогдох шалтгаан болсон аж. Ким Жан Хёк, Ча Тэхён, Хонг Кён Мин, Хонг Кён Ин нар 1976 оны луу жил төрсөн тул “Ах дүү луу”, “Луу жилтнүүдийн клуб” хэмээн алдаршсан юм.

Тэгвэл луу жилтнүүдийн клубийн гишүүн дуучин Ким Жон Гүг дөрөвдүгээр сарын 25-нд Өмнөд Солонгосын Ёнсан хотод төржээ. Түүний гэр бүл аав, ээж, ах нь эмч мэргэжилтэй аж. Тэрээр Хансэй их сургуулийг хөгжмийн зохиолчоор төгссөн бөгөөд Данкүүк их сургуулийн Соёл урлагийн тэнхимд магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрээр хөгжмийн карьерынхаа нэг хэсэг болох “X-man”, “Family Outing” зэрэг олон төрлийн шоунд оролцсоноороо, нэр хүндтэй олон энтертайнмент шоунд уригдсаар байгаа юм. Харин “Running man” нь долоодугаар сарын 11-нээс хойш нийт 348 дугаар үзэгчдийн хүртээл болж, Азид төдийгүй дэлхий даяар олон мянган үзэгчтэй болжээ. 2017 онд тус нэвтрүүлгийн багийнхан мөн Монголд зураг авалтаа хийх болж Ким Жон Гүг ирж байжээ. Тэгвэл энэ удаа тэрээр "Couriers in Mongolia" нэвтрүүлгийн зураг авалтаар дахин ирсэн аж.

Дуучин Ким Жон Гүг 1995 онд анх “Turbo” гэх хамтлагаар гарч ирсэн бөгөөд эхний дуу, анхны альбомоороо л шууд од болсон ажээ. Тодруулбал, 19 настайдаа хоёр гишүүнтэй хамтлагийн гишүүн болсноор түүний урлагийн замнал эхэлж, 1990-ээд оны Солонгосын хамгийн алдартай хамтлаг болов. Гаргасан дуу болгон нь хит болж цомгууд нь хэдэн саяар зарагджээ.

-Америкийн Билбордын шилдэг 10-т багтсан Өмнөд Солонгосын анхны хамтлаг

-Вилл Смитийн Солонгос улсад хийсэн тоглолт дээр түүний “Just the two of us” дууг хамтран дуулсан.

Тэд өдөрт 10-17 үйл ажиллагаанд оролцож, заримдаа 5 удаа хот хооронд нисэж хэтэрхий шахуу хуваарьтай ажиллаж, тэр хэрээр Азид нэр нь улам танигдаж байлаа. Тоглолтын үеэр Ким Жонгүг, Ким Жуннам хоёр сард дор хаяж гурван удаа эмнэлэг орж гардаг гэсэн бичлэг хүртэл байдаг байж.

Харамсалтай нь түүний харьяалагддаг агентлагийн гүйцэтгэх захирал Ким болон, хоёр ч менежер нь гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байснаар орсон орлогын багахан хэсгийг дуучид хүртсэн гэдэг. Түүгээр ч зогсохгүй тэднийг хэрцгийгээр зодож гэмтээн оёдол тавиулах нь хэвийн үзэгдэл болсон байж. Түүнийг Турбогийн бүжигчидтэй оройн зоог барих үеэр дахин нэг хоол захиалсных нь төлөө зодуулж үхэх шахсан аж.

Цаашлаад хамтлагийг шөнийн цэнгээний газруудад тоглохыг албадаж, хүчирхийллийн замаар цалинг нь хулгайлдаг байжээ. Агентлагийн энэхүү хүчирхийлэл, дарангуйлал илчлэгдэн цагдаагийн мөрдлөг явагдаж, гүйцэтгэх захирал халагдсанаар байдал тухайн үедээ намжив. Хамтлагийн хоёрдох гишүүн сэтгэл гутралаасаа гарч чадахгүй байснаар хамтлаг тарж Жон Гүг агентлагтаа үлдсэн юм. Гэвч тэрээр түгшүүрийн эмгэгтэй болж, бүтэн жил гаран гэрээсээ гараагүй.

Тэрээр бие даасан уран бүтээлч болж цааш үргэлжлүүлэх хүсэл байсан ч хоёр жил завсарласан байна. Ким Жонгүкийн агентлагтай байгуулсан гэрээний хугацаа дуусмагц бие даасан цомог гаргахаар төлөвлөж, хөгжмийн зохиолчдын эрэлд гарчээ. Гэвч хуучин агентлагийнх нь дарга нь айлган сүрдүүлсэн учраас бүх хөгжмийн зохиолчид түүнд дуу өгч чадаагүй. Гэсэн хэдий ч тэрээр 2004 онд "Evolution" хэмээх хоёр дахь цомгоо гаргаж, амжилттай эргэн ирснээр "One Man" дуу нь хит болсон юм. Улмаар хамтлаг нь тарсны дараа 2000-д оноос ганцаараа дуулах болж, 2005 онд KBS, MBC, SBS гээд өргөн нэвтрүүлгийн гурван том телевиз тус бүрийн оны шилдэг хамтлаг, дуучин шалгаруулдаг хөгжмийн наадмын гран-при шагналыг хүртсэн байна. Эдгээр хөгжмийн наадам үүнээс хойш дахин зохиогдоогүй агаад сүүлийн шагналын эзэн гэнэ.

Нэмж хэлэхэд Ким Жонгүк хамтлагийн сурталчилгаандаа ихэвчлэн нарны шил зүүдэг байсан шалтгаан нь агентлаг түүнийг царай муутай гэж хэлсэн бөгөөд хэрэв түүнийг тайлж зүрхлэх юм бол хамтлагийг тараах болно гэснээс үүдэлтэй аж. Тэрээр ихэнх олны танил, оддын туулснаас илүү хүнд хэцүү, саад бартаа ихтэй замыг бууж өгөлгүй даван туулснаар Өмнөд Солонгосын болон зүүн өмнөд Азийн олон сая үзэгчдэд хүндлэгдсэн уран бүтээлч болсон билээ.

Гэвч цэрэгт эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй гэх шалтгаанаар хэл ам дагуулав. Харваас чийрэг, булчинлаг түүнийг эмчид мөнгө өгч аргалуулсан гэж ард түмэн дургүйцэж карьер нь ч дуусаж мэдэхээр хүнд үе тулгарсан юм. Энэ талаар 2008 онд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ би тэр мөч рүүгээ буцаж очих боломжтой байсан бол идэвхтэй алба хаахын тулд ямар ч аргыг ашиглана" гэжээ. Мөн "Цэргийн алба хаагаагүй гэсэн бүх шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг ч нуруу минь өвдөөгүй гэж хэлэхэд хэцүү байсан" хэмээжээ. Багадаа хугарсан хөл нь нөгөө хөлөөсөө богино болсноор нурууны суулттай болж, маш их өвддөг байснаас болж тэрээр фитнесээр хичээллэх болсон юм. Ким Жон Гүг өнөөдрийг хүртэл булчин шөрмөс нь өвддөг тул эмнэлэгт байнга үзлэг хийлгэдэг гэнэ. Эргэн сануулахад, тэрээр 2011 онд цэргийн албанаас зайлсхийснийхээ дараа Ю Сын Жүнийн хуримд оролцсоноос болж маргаан үүссэн. Түүний өвчин бүр сэдэрч 2010 оны наймдугаар сарын 27-нд хагалгаанд орсон бөгөөд “Running Man” нэвтрүүлгийн зураг авалтын өвдөлт намдаах эм хүртэл ууж байжээ. Эцэстээ түүнийг ямар ч шударга бус зүйл хийж байгаагүйг мэдсэн үзэгчид өвчнийг нь ойлгож хүлээж авчээ.

Ким Жон Гүг 2020 оны арванхоёрдугаар сарын 19-нд хөгжим болон энтертайнментын аль алинд нь “Daesang” хүртсэн анхны эрэгтэй алдартан болжээ. SBS телевизийн оны шилдэг нэвтрүүлэг, хөтлөгч шалгаруулдаг наадамд "Running Man” болон “My Little Old Boy" кинонд оролцсоноороо 14 дэх удаагийн Grand Prize Award (Daesang) хүртсэн. Ингэснээр Солонгостоо гурван том телевиз тус бүрийн гран-при хүртсэн цорын ганц дуучин болсон байна.

Сонирхуулахад, хоёр жилийн өмнө “YouTube” сувгаа нээмэгц хоёр хоногт 100 мянга, сар ч хүрэхгүй хугацаанд 1 сая дагагчтай болсон тул нэг сарын дотор “Silver”, “Gold” тэмдэг авсан аж.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube