Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-29 нд нийтлэгдсэн байна.

“Halloween”-д зориулсан хуулиуд: Баг зүүхгүй, алиалагч болохгүй, цагдаа хувцас өмсөхгүй

10/ 29/ 2023    10 цаг 08 минут

Одоогийн Ирланд, Их Британи орчимд амьдарч байсан эртний кельт үндэстнүүд сүнсний баяр буюу Хэллоуиныг анх тэмдэглэж эхэлсэн гэж үздэг. Тэд аравдугаар сарын 31-нд зуны төгсгөл өдөр хэмээн үздэг байж. Тиймээс хүйтэн өвлийн эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд амьд болон үхэгсдийн ертөнц нийлдэг учраас сүнснүүдийг тайтгаруулахын тулд том түүдэг асааж, гэрийнхээ үүдэнд хоол хүнс тавьж, өөрсдөө гудамжаар амьтны арьс нөмрөн явах болжээ.

Энэхүү уламжлалт ёслол хувирч өөрчлөгдсөөр өнөөдөр хүүхэд, залуучуудын хувьд нэгэн зугаатай баяр болон аймшгийн сэдэвт багт наадам хийж, багачуудыг амттанаар дайлах зэргээр тэмдэглэдэг.

Харамсалтай нь, энэ баярыг тохиолдуулан зарим оронд элдэв төрлийн гэмт хэрэг гарах тохиолдол нэмэгдсэн учраас улс орнууд зөвхөн энэ өдөрт зориулсан хууль, журам гаргасан байдаг аж. Өнгөрсөн жил Сөүлд залуус олноор нэг гудамжинд цугларснаас болж, хөлд даруулж, амь насаа алдсан тохиолдол гарсан юм.

Тиймээс дэлхийн томоохон хотуудын захиргаанаас “Сүнсний баяр”-аар олон хүн цугласан газарт аль болох очихгүй байхыг уриалах болжээ. Монголд гэхэд бүх шатны боловсролын байгууллагад энэ баярыг тэмдэглэхийг хориглосон байдаг.

Хэллоуины баярыг тэмдэглэхийг хязгаарласан ихэнх хууль, журам нь нийгэмд харш зан үйл, олон нийтэд аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой байдаг.

Хэллоуин гэж баяр байхгүй

Иордон улс нь “Halloween” баяр тэмдэглэхийг бүхэлд нь хориглодог. Тиймээс АНУ-ын Элчин сайдын яамныхан Хэллоуины үдэшлэг зохион байгуулахдаа хувцсаа ирээд өмсөөрэй хэмээн зөвлөдөг байна. Хэдийгээр АНУ-д энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ч зарим мужид хязгаарлалт бий.

 Тухайлбал, Муссури мужийн Беллвилл хотод нас насны онцлогт тохирсон хязгаарлалт үйлчилдэг. Наймдугаар ангиас дээш насны хүүхдүүд элдэв баг зүүсгэл зүүж, бусдыг мэхлэхийг хориглодог байна. Виржиниа мужийн Чесапик хотод 2019 оныг хүртэл Сүнсний баярт 14-өөс дээш насныхан оролцвол хорих хүртэл ялаар шийтгэнэ гэдэг байжээ.

Жоржиа мужийн Дублин хотод 16-аас доош насныхан олон нийтийн газар баг зүүхийг хориглодог бол Калифорниа мужийн Волнат Крикт баг зүүхийн тулд заавал шерифээс тусгай зөвшөөрөл авах шаардлагатай аж. Мөн хувийн компаниуд ажилтнууддаа энэ өдөр элдэв баг зүүхийг хориглох эрхтэй байдаг.

Тэгвэл Англид цагдаагийн хувцас өмсөхийг хориглодог. Хэрвээ энэ хоригийг зөрчвөл 6 сар шоронд хоригдож, маш өндөр торгуульд унаж болзошгүй. Та хэн нэгэнд хохирол учруулаагүй бас энэ тухайд огт мэдээгүйн улмаас цагдаагийн хувцас өмссөн ч байсан 1000 фунт стерлингээр торгуулна.

Алиалагч байж болохгүй

Алиалагч гэх дүр зураг аймшгийн, элдэв гэмт хэрэгтэй кинонд тэргүүлэх байр эзлэх болоод удсан. Тиймээс Францын Вендаргес тосгон алиалагчийн хувцас өмсөхийг хориглодог.Мөн орон нутгийн удирдлагуудын тусгай зөвшөөрөлгүй бол элдэв баг хувцас өмсч, баяр наадам хийхийг хориглодог. Английн Бедфордшир хотын цагдаа нар “ Хэллоуины баяраар бусдыг айлган сүрдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн, бусдад хохирол учруулсан хэнийг өршөөхгүй. Цаашид энэ зан үйлийг байх эсэхийг нухацтай авч үзэх шаардлагатай” гэж үздэг.

Алабама мужид христийн болон бусад шашны санваартны хувцас өмсөхийг хориглодог. Хэрвээ үүнийг зөрчвөл 500 фунт стерлингээр торгож, нэг жил хүртэл хорьдог байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube