Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-05 нд нийтлэгдсэн байна.

ШУА: Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн судалгаа

5/ 5/ 2023    11 цаг 26 минут

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо “стратегийн эрсдэл”  хэмээх ойлголтод хамаарах хүчин зүйлсийг ихээхэн чухалчлах, бодитойгоор харгалзан үздэг болсон. 

“Стратегийн эрсдэл” гэдэг нь улс орны тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын түвшнийг үлэмж хэмжээгээр бууруулахад хүргэж болох улс төр, эдийн засаг, нийгмийн хямралт үйл явдал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн том осол, техногенийн сүйрэл болон эдгээрийн улмаас учирч болзошгүй хор хохирол, үр дагаврын хослол юм.

Монгол Улсын эргэн тойронд үүсэн бий болсон геополитикийн шинэ орчин, дотоод нөхцөл байдал улам бүр төвөгтэй, ээдрээтэй болсоор байгаа.  Эдгээрийн улмаас үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй аюул занал урьд өмнө байгаагүй зарим нэг шинэ шинж чанар, түүний дотор стратегийн гэж хэлж болох эрсдэлийг агуулах болжээ.  Энэ нь цаашдаа Үндэсний хөгжлийн бодлогод хамааруулан үзэж буй асуудлын агуулгыг гүнзгийрүүлэн учирч болзошгүй стратегийн эрсдэлийг харгалзах шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэгээг боловсруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа.

Түүнчлэн аюулгүй байдлын гадаад орчин, дотоод нөхцөл байдлын эрс өөрчлөлтийн өнөө үед стратегийн эрсдэлийн асуудлыг тусгайлан авч үзэж, гүнзгийрүүлэн судлах нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтэд бодитой үнэлэлт өгөх, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрж хайхад ихээхэн чухал ач холбогдолтой болоод байгаа юм.

Дээрх хэрэгцээ шаардлагын улмаас Геополитик судлалын хүрээлэнд “Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн судалгаа” сэдэвт суурь судалгааны төсөл хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн удирдагчаар шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар ажиллажээ.  

Энэхүү судалгааны зорилго нь  үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн асуудлыг улс төр, эдийн засаг, нийгэмд учирч болзошгүй эрсдэл сорилт, эдгээрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагавар, хор хохирлын  таамаглалтай нягт уялдуулан судлах, төрийн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ стратегийн эрсдэлийн хүчин зүйлсийг тооцох онол, арга зүйн үндэслэгээг боловсруулахад чиглэгджээ.

Тус бүтээлийн нэгдүгээр бүлэгт аюулгүй байдлын гадаад орчин дотоод нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, эрсдэл судлалын байр сууринаас дүн шинжилгээ хийсэн бол хоёрдугаар бүлэгт хямрал ба эрсдэлийн мөн чанар, учир холбогдол, уялдаа холбоо, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн мөн чанар, учир холбогдлыг судлан тодорхойлж, үнэлэлт, дүгнэлт өгсөн байна Гуравдугаар бүлэгт Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн таамаглалыг салбар тус бүрээр нь нээн илрүүлж мөн чанар, учир шалтгаан, болзошгүй хор хохирлыг судлан тодорхойлж, дөрөвдүгээр бүлэгт  улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад стратегийн эрсдэлийг тооцох арга зүйн үндэс, эдгээрт тулгуурлан стратегийн эрсдэлийн салбарт төрөөс баримтлах бодлогын  онол, эрх зүйн үндэслэгээ, үнэлгээ, дүн шинжилгээний ажлын арга зүйн үндсийг боловсруулжээ.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ШИНЭЛЭГ БАЙДАЛ

Энэхүү суурь судалгааны төсөл нь улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй стратегийн эрсдэлийг урьдчилан таамаглах, мөн  чанар, учир шалтгааныг нь тодорхойлох, болзошгүй үр дагаврыг нь үнэлэх зэрэг асуудлыг суурь судалгааны түвшинд авч үзсэн анхны эрдэм шинжилгээний ажил боллоо гэдгийг судлаачид онцлов.

ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ ГОЛ ҮР ДҮН:

Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, дотоод нөхцөл байдалд гарч буй эрс өөрчлөлтийг эрсдэл судлалын байр сууринаас тусгайлан авч үзэн, үнэлэлт, дүгнэлт өгч, бий болсон ээдрээ, төвөгтэй нөхцөл байдлын мөн чанар, учир шалтгаанд дүн шинжилгээ хийж, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй стратегийн эрсдэлийн тухай төсөөллийг шинээр боловсруулан, энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх, саармагжуулах, хамгаалах зорилго бүхий арга замыг судлан тодорхойлсонд;

  1. Аюулгүй байдлын гадаад орчин, дотооднөхцөл байдлыг судлан дүгнэж, үндэсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны өнөөгийн байдалд эрсдэл судлалын байр сууринаас анх удаа дүн шинжилгээ хийн, цаашид энэ бодлого, үйл ажиллагаанд стратегийн эрсдэлийн хүчин зүйлсийг харгалзаж байх шаардлага, үндэслэл, арга зүйг боловсруулсанд;
  2. Улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт учирч болзошгүй эрсдэлийн таамаглалыг салбар тус бүрээр нь судлан тодорхойлж, стратегийн эрсдэлийн удирдлагын салбарт төрөөс баримтлах бодлогын үндэс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал болон батлан хамгаалах бодлогын үндэст тодотгол хийх санал, зөвлөмжийг боловсруулсанд оршиж байна гэж дүгнэсэн байна.

ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ХЭРЭГЖИЛТЭЭР  ДАРААХ АЖЛУУД ХИЙГДЭВ

  • “Стратегийн удирдлагын салбарт төрөөс баримтлах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болгосон.
  • “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг тодотгон шинэчлэх төсөлд санал зөвлөмжийн үндсэн санаануудыг тусгуулсан.
  • “Стратегийн эрсдэл” цуврал лекц боловсруулагдаж, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд их, дээд сургуулиудад хичээл заагдах болсон.
  • “Аюулгүй байдал, эрсдэл судлалын тулгамдсан зарим асуудал” эмхэтгэлийг монгол, англи хэл дээр хэвлэн гаргасан.
  • ҮАБЗ-ийн шинжээчийн дүгнэлт 15-ыг боловсруулсан.

Стратегийн эрсдэлийн асуудлаар лавлах материалын тусгайлсан эмхэтгэл боловсруулагдаж, мэдээллийн сан байгуулагдсан. 

Эх сурвалж: https://mas.ac.mn/c/950432?content=3723724
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube