Ази

“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуужингаар Израиль руу довтолсон нь эдгээр улс хоорондын зөрчилдөөн Ойрхи Дорнодод шинэ томоохон хэмжээний мөргөлдөөнд хүргэж болзошгүйг дахин нотоллоо. Гэсэн хэдий ч Иран, Израилийн харилцааны түүх зөвхөн сүүлийн хэдэн арван жилийн дайсагналаар хязгаарлагдахгүй

Солонгосын Ерөнхийлөгч эв эеийг эрэлхийлж байна4 сар 2. 10:29

Б.НАНДИН БНСУ-д анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж дадлагажигч эмч нар ажил хаялт зарлаад байгаа. Засгийн газраас анагаахын сургуульд элсэгчдийн тоог 2025 оноос эхлэн 2000-аар нэмэгдүүлэхээр төлөвлөснийг эсэргүүцэн тус улсын 13 мянган дадлагажигч эмчийн 90 гаруй хувь нь ажил хаялтад нэгджээ. Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Юн Сог Ёль Засгийн газар хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн мэдэгдлээ

"Japan Airlines"-ын захирлаар тус компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Тоттори Мицүко томилогдов1 сар 18. 12:10

2024 оны эхний өдөр Японы Ханэда олон улсын нисэх буудалд JAL (Japan Airlines)-ын онгоц осолдсон ч онгоцны үйлчлэгч болон багин  гишүүдийн шуурхай ажиллагаан үрээр 379 зорчигчийг онгоцноос аюулгүй гаргаж чадсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан.   Тус компани түүхэндээ анх удаа онгоцны үйлчлэгч байсан эмэгтэй захирлаар томилсон тухай ойрын өдрүүдэд Японы хэвлэлүүд мэдээлж эхлэв. Японы үндэсний агаарын тээврийн компани JAL (Japan Airlines)-ын захирлаар 59 настай, Тоттори Мицүко томилогдсон байна. Тоттори Мицүко нь 1985 оноос тус компанид онгоцны үйлчлэгчээр ажилд орж байжээ

Монгол Улсыг олон улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA” болов2023, 12 сар 25. 12:39

“Welcome to Mongolia" түлхүүр үг нь Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид “GO MONGOLIA” үндэсний брэнд аялал жуулчлалын салбараас гадна, эдийн засгийн салбар, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үг болж байна.   14 сарын туршид Монгол Улсын тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон эрдэмтэн судлаачид, улстөрч, сэтгүүлч, соёл урлагийн салбарын төлөөллийг хамруулсан судалгааны баг ажиллаж, Монгол Улс, монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг ийн тодорхойлжээ.    Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA” нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг багтаажээ

Хүүхдүүдийн дунд ихсээд байгаа уушгины хатгалгааны талаар Хятад улс мэдээлэл өгчээ2023, 11 сар 24. 12:59

Хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбоотой мэдээлэл өгөх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ албан ёсны хүсэлтэд Хятадын холбогдох албаныхан хариу өглөө.   Тодруулбал, тус улсад “үүсгэгч нь тодорхойгүй эсвэл шинэ өвчин” илрүүлээгүй байна гэж мэдэгджээ.   Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаа талаарх нэр нь тодорхойгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, дэлхийн халдварт өвчний хяналтын албыг эш татан ДЭМБ энэ долоо хоногийн эхээр Хятад талаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг албан ёсоор хүссэн байна.   Гадаадын эрдэмтдийн хувьд нөхцөл байдлыг сайтар хянах шаардлагатай гэж мэдэгдсэн боловч Хятадад сүүлийн үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь дэлхий даяар шинэ дэгдэлт эхэлснийг илтгэнэ гэж үзэхгүй байна.   Цар тахал дэгдээж болзошгүй томуугийн шинэ омгууд болон бусад вирусүүд ихэвчлэн амьсгалын замын өвчний онош нь тодорхойгүй кластеруудаас /багц өвчлөл/ эхэлдэг. Тухайлбал, SARS, COVID-19-ийг анх мэдээлэхдээ үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгааны төрөл гэж тодорхойлж байсан юм.   Энэ сарын 13-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны удирдлагууд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг COVID-19-ийн үеэр тогтоож байсан хөл хорионы хязгаарлалтыг цуцалсантай холбон тайлбарлаж байсныг ДЭМБ тэмдэглэжээ. Цар тахлын үеэр тогтоож байсан хязгаарлалтыг цуцалсны дараа бусад улс оронд амьсгалын замын синцитиал вирус /RSV/ зэрэг амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байсан билээ.   Түүнээс долоо орчим хоногийн дараа ДЭМБ Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл бүртгэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эш татан мэдээлжээ.   НҮБ-ын харьяа тус агентлаг пүрэв гарагт Хятадын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй теле хурал хийж, хүссэн мэдээллээ авсан байна. Тэдгээрээс дурдвал, 10 дугаар сараас хойш бактерийн гаралтай халдвар, RSV, томуу, ханиадны вирус зэрэг өвчний улмаас эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна.   “Хятадын эрүүл мэндийн байгууллагуудын өвчний танилцуулгад ямар нэгэн өөрчлөлт байгаагүй” гэж ДЭМБ мэдэгджээ

А.Дуламсүрэн Ази тивийн аварга боллоо2023, 11 сар 18. 13:23

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-нд боллоо. 

Монгол Улс инновацын чадамжаар 132 орноос 68-д жагслаа2023, 11 сар 15. 9:52

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг инновацын тайланд Монгол Улс 68-д бичигджээ.  Инновацын тайлан судалгаа нь дараах 7 шалгуур үзүүлэлтээр инновацыг үнэлдэг

Хятадын олон улсын импортын 6 дахь экспо цар хүрээний хувьд дээд амжилт тогтоохоор байна2023, 11 сар 6. 9:57

Хятадын олон улсын импортын 6 дахь экспо өчигдөр Шанхай хотноо эхэллээ. Шанхайн экспод оролцогч 72 улсаас 62 нь “Бүс ба зам”-ыг хамтран байгуулагчид бөгөөд олон улсын 154 байгууллагын зочид, 3400 бизнес нэгж нэгджээ

Японд оршин сууж байгаа болон түр зорчиж байгаа монгол иргэдийн анхааралд2023, 10 сар 27. 16:00

10 дугаар сарын 31-ны “Halloween” буюу “Сүнсний баяр” баяр болоход хэдхэн хоног үлдлээ. “Halloween” баярын үеэр жил бүр олон хүүхэд залуус, гадаадын иргэд Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд нь цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг асуудал гардаг төдийгүй үймээн дэгдэж, хүний амь нас эрсэдсэн явдал ч гарч байсан билээ

"Le Sserafim" хамтлагийн гишүүн Ким Чэ Вон хар тамхи хэрэглэсэн гэх мэдээллийг агентлагаас нь үгүйсгэв2023, 10 сар 27. 10:11

Өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагад нэгдсэн 62 жилийн ойн өдөр тохиож байна

"Цинтао"-гийн хувьцааны үнэ огцом унав2023, 10 сар 24. 12:08

"Tsingtao" шар айргийн үйлдвэрийн ажилтан тус шар айргийн найрлагад ордог нэгэн бүтээгдэхүүний нөөцийн сав руу бие засч байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Пүрэв гарагт бичлэг цацагдсан даруйд дэлхий даяар олон арван сая хүн үзсэн бөгөөд үйлдвэрийн зүгээс цагдаад хандан зарим хэсгүүдээ битүүмжилсэн гэдэг мэдээлэл өгөөд байсан юм.

Хятадын томоохон төрийн өмчит банкны экс ерөнхийлөгч хахууль авсан хэргээр баривчлагджээ2023, 10 сар 16. 17:27

Тус улсын хэвлэлүүд Хятадын төрийн өмчит Эвербрайт банкны ерөнхийлөгч асан Ли Сяопэнг хахууль авсан хэргээр баривчлагдсан талаар пүрэв гарагт мэдээлэв. Эвербрайт банкны ерөнхийлөгчийн албан үүргийг хашиж байсан Ли Сяопэнг "хахууль авсан хэргээр баривчлагдлаа" гэж төрийн мэдээллийн Синьхуа агентлаг Ардын дээд прокурорын газрын тушаалаас иш татан мэдээлэв. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин засгийн эрхийг авснаасаа хойш авлигын эсрэг эрчимтэй тэмцэл өрнүүлэн улс төрчдийг “цэвэрлэж” буй нь эхлүүлсэн үйл хэрэгтээ үнэнч байгаагийн баталгаа болж байна. Ли-г “хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн” гэж үзэн эрх баригч Хятадын Коммунист намаас хөөж, төрийн албанаас огцруулан баривчилжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, "Ли нь албан тушаалтныг томилохдоо ашиг хонжоо харж, өөрийн холбоо хамаарал бүхий этгээдийн бизнесийн үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлэхийн тулд эрх мэдлээ урвуулан ашигласан" буюу бэлэг, хахууль авсан, намын бодлогыг эсэргүүцсэн, мөн мөрдөн байцаалтын явцад саад учруулахыг оролдсон нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Ли нь эдийн засагч мэргэжилтэй, ажил амьдралынхаа ихэнх хугацааг санхүүгийн салбарт өнгөрүүлсэн. Тэрээр 2022 оны 3-р сард Эвербрайт банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохоос өмнө Хятадын хэд хэдэн томоохон банканд удирдах албан тушаал хашиж байжээ. Хятад улсын авлигатай тэмцэх дээд байгууллага энэ оны 3-р сард Хятадын Эвербрайт групп болон бусад томоохон санхүүгийн байгууллагууд зэрэг төрийн өмчит 30 аж ахуйн нэгжид чиглэсэн "хяналт шалгалтын аялал" эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тус ажлын хүрээнд өнгөрөгч сард Хятадын даатгалын хамгийн том байгууллага болох “China Life Insurance” төрийн өмчит корпорацын ерөнхийлөгч асан Ван Бинь хахууль авсан, гадаадын банкин дахь хадгаламжаа нуун дарагдуулсан нь тогтоогдож, цаазаар авах ялаар шийтгэгдсэн

Хятад улс 2023 онд 3000 гаруй км төмөр зам ашиглалтад оруулна2023, 10 сар 16. 11:26

Хятад улс оны эхний 9 сард 1400 км шинэ төмөр зам бариад байна Хятад улс 2023 оны эхний есөн сард 1,402 км төмөр замын шинэ шугам барьж ашиглалтад орууллаа



ШИНЭ МЭДЭЭ

НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ5 минут 16 секундын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна22 минут 11 секундын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна27 минут 31 секундын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна32 минут 13 секундын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна36 минут 54 секундын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр38 минут 15 секундын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ5 цаг 4 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20
 Facebook Twitter Youtube