Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аварга, арслангуудын эрэмбийг гаргаж, маргаан үүсэхээс сэргийлэн мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд, “Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар Ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа. Дархан аварга Г.Өсөхбаяр Дархан аварга А.Сүхбат /”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана./ Даян аварга Н.Батсуурь Улсын аварга О.Балжинням /ҮИБНТХуулийн тавдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.2-д 2003 оноос өмнөх эрэмбийг МҮБХ тогтооно” гэсэн заалт буюу энэхүү хууль 2003 онд батлагдахаас өмнө авсан үндэсний бөхийн цол, амжилт хүчин төгөлдөр мөрдөгдөнө/ Улсын аварга П.Бүрэнтөгс /Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.5-д улсын аваргуудын эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа 10 даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар тогтооно гэж заасны дагуу/ Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын аварга Ч.Санжаадамба Улсын аварга С.Мөнхбат Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Улсын арслан Ц.Содномдорж Улсын арслан Д.Ганхуяг Улсын арслан Б.Ганбат Улсын арслан Х.Мөнхбаатар Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Д.Азжаргал Улсын арслан Р.Пүрэвдагва гэх мэт цолны эрэмбээр эрэмбэлэгдэнэ. 2014 оны наадамд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр аваргатай зүүний магнай булаацалдан улмаар маргаан үүсч эцэст нь зүүний магнайд А.Сүхбат гарснаар эрэмбээ батлан протоколд тэмдэглэсэн. Тухайн наадмын гурвын даваанд А.Сүхбат нь Г.Өсөхбаярыг амласан явдал нь дархан аварга, дархан аварга цолтноо амласан анхны тохиолдол болж байв
Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид хуралдан дараах шийдвэрийг гаргажээ
Төв Азийн бүсийн гуравдугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ баг 3 өдрийн өмнө Узбекистанд 17:10 харьцаагаар хожигдсон. Харин бүсийн 3 дугаар байрын төлөө тоглон ийнхүү ялалт байгуулсан байна.
Чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбож, үргэлжлэл болсон залуу үеийг бэлдсэн гавьяат тамирчин, дасгалжуулагч Б.Оюунсүрэнтэй ярилцлаа. -Та спортын дэвжээнд анх 2006 онд хөл тавьж байсан юм билээ. Тухайн үед яагаад бөхийн замналыг сонгож байв?
Хөнгөнатлетикийн ДАШТ АНУ-ын Орегон мужийн Южин хотноо энэ сарын 15-нд эхлэх гэж байна. "Орегон-2022" ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцоно
"Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ зохион байгуулах Friendship Cup Mongolia-2022” хоккейн нөхөрсөг тоглолтод Олон улсын холимог баг болон Монголын баг оролцож ур чадвараа сорих юм. Ахмад хоккейчдын энэхүү тоглолтыг үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж. Энэхүү нөхөрсөг тоглолт 7 дугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт шайб хаяж, тоглолтыг эхлүүлнэ
УИХ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. 2003 онд баталсан хуульдаа жижиг засвар хийж явсаар өнөөдрийг хүрсэн
Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Бахрайны Манама хотод эхэллээ. 15 хүртэлх насны чөлөөт бөхийн охидын барилдаан өнөөдөр болж манай улсаас таван бөх барилдснаас 54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов
Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-нд Бахрайны Манама хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын багийн түрүүч Бахрайныг зориод байгаа бөгөөд дасгалжуулагчаар ОУХМ П.Сумъяа, Л.Энхбаяр, Б.Идэрсайхан, спортын мастер Ё.Батдархан, Д.Гал-Эрдэнэ, Б.Өсөхбаяр, У.Оюунбаяр, шүүгчээр М.Бямбаноров нар ажиллана.
Токиогийн олимпийн анхны медалийг Мөнхбатын Уранцэцэг жүдогийн төрлөөр эх орондоо авчирч, Монгол даяараа түүнийг бишрэн шүтэж байлаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг 11 жилийн хугацаанд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл,нийт 39 медаль хүртсэнээр "Гиннесийн дээд амжилт" эзэмшдэг 30 гарч яваа залуухан, дайчин эмэгтэй.
Маргааш буюу 7 дугаар сарын 1-ны баасан гарагт Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гран при тэмцээн 15.00 цагаас Улаанбаатар Паласе дахь Рояал 3х3 Event Hall-д эхэлнэ.
Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ. Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Мөн амжилт гаргаж барилдсан тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм байна
-УЛСЫН ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ: БӨХЧҮҮД ИДЭЖ БУЙ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ОНЦГОЙ АНХААРАХГҮЙ БОЛ ИХ ЦӨВҮҮН ЦАГ ИРСЭН БАЙНА- Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хоол хүнсэнд допингийн төрлийн бодис найруулж өгөхийг завдсан тохиолдол нэг биш удаа гарчээ. Идэх хоол хүнсэндээ анхааралгүй хандсантай холбоотойгоор бусдад хорлуулж допингийн шинжилгээнд бүдэрсэн жишээ ч байгаа юм. Улсын даян аварга Н.Батсуурь Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадамд үзүүрлэснийхээ дараа допингийн шинжилгээнд бүдэрч байв
"Мөсөн өргөө"-гийн 2600 суудал үзэгчдээр дүүрчээ. Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй жүдогийн дэлхийн цуврал тэмцээний нэг олимпийн эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит "Өсвөрийн улсын аварга" шалгаруулах тэмцээний бүсийн тоглолтууд Дундговь аймагт амжилттай үргэлжилж байна. Охидын 46, хөвгүүдийн 43 багаас охидын 8, хөвгүүдийн 8 багууд шалгарч 2 бүсэд хуваагдан тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэй 8 баг: 1
Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш (VI.28-29) Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болно.
Бөх хүн гэдэг Монголын ард түмний уламжилж ирсэн бахархал, үзэж харах, үгүйлж дурсах юмны эхэнд л явдаг билээ. Баяр цэнгэлийн дээд наадам тэр дотроос дэнж хотойлгон хүчээ үзэж, эр бяраа гайхуулдаг бөхчүүдээ барилдахыг хараад бид өөрийн эрхгүй өндөлзөж суудаг юм
“Зөв Монгол хүн”-ий төлөө үсэг, үг бүрээ зориулдаг “Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Бельгийн Антверп хотод 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын эрэгтэй шигшээ баг хасагдах шатанд Польшийн шигшээ багтай тоглолоо. Хоёр баг тоглолтын эхнээс тэнцүүхэн довтолж байсан.Э.Энхбаатар өчигдөр шагайгаа бэртээсэн нь бусад тоглогчдод амрах боломж хомс болж, ачаалал ихтэй тоглолт болов. Улмаар самбараас бөмбөг авах, сул бөмбөг рүү гүйх зэрэг бөмбөг цэвэрлэх ажиллагаа дутаж оноо хоцорсон. Гэвч манай залуус Польшийн хүчтэй багийг алдааны асуудалд оруулж төгсгөлд оноо нөхсөн боловч 20-17 харьцаагаар хожигдлоо. Шигшээ багаас А.Ананд - 6 оноо Э.Дөлгөөн - 5 оноо Д.Дэлгэрням - 4 оноо Э.Энхбаатар - 2 оноо авсан. Ийнхүү Монголын эрэгтэй шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ дуусгаж байна
Өнөөдөр"Мөнхийн үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан улсын наадмын сорилго барилдаан болно.