Японд интоор цэцэглэх үед хэдэн долоо хоногийн турш улс ягаан, цагаан өнгөнд будагдана. Сакурагийн модод хэдхэн хоног гоо үзэсгэлэнгээ гайхуулчхаад цэцгээ гээж, өнгөө хувиргадаг
Холер буюу булчин задрах тахал дэлхий даяар цаашид тархах эрсдэл маш их байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхаарууллаа. Пүрэв гарагт шилжих шөнө нийтэлсэн ДЭМБ-ын тойм мэдээнд тэмдэглэснээр, гуравдугаар сарын 20-ны байдлаар 24 улсад өвчний шинэ тохиолдол бүртгэгдсээр байна. "2023 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс буюу өвчний талаарх өмнөх тойм мэдээ нийтлэгдсэнээс хойш нөхцөл байдал улам дордов. Шинээр дөрвөн улсад өвчний дэгдэлт бүртгэгдэж, гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт тоо 24-т хүрсэн
Олон улсын валютын сан (ОУВС) Украинд 15.6 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ бол 77 жилийн түүхэндээ анх удаа дайны хөлд нэрвэгдэж буй улс оронд зээл олгож байгаа тохиолдол аж. Тус сангийн зүгээс , Украины Засгийн газартай дараагийн 4 жилийн хугацаанд 15.6 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөр буюу тус улсын үндэсний квотын 577 хувьтай тэнцэх хэмжээний өргөтгөсөн санхүүжилт олгох тухай ажлын түвшний хэлэлцээр байгуулсан гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп порно киноны од Сторми Даниэлс гэгч бүсгүйд 130 мянган ам.доллар төлсөн хэргээр баривчлагдах дээрээ тулаад байна. Прокурорын зүгээс Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жүжигчин бүсгүйн амыг хамхиж чимээгүй байлгах зорилгоор энэ мөнгийг төлсөн гэж үзэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд 350 сая ам.долларын цэргийн шинэ тусламж үзүүллээ гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, нийлүүлэлтийн жагсаалтад HIMARS харвах төхөөрөмжийн сум, гаубиц, танк эсэргүүцэх зэвсэг, HARM пуужин багтсан байна.
Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна
Хэвлэл мэдээллийн магнат Австралийн тэрбумтан Руперт Мердок шинэхэн хайр дурлалтайгаа учирч, цагдаагийн байгууллагын ажилтан асан Анн Лесли Смиттэй гэрлэх болсноо зарлав. Тэрээр Мик Жаггерын экс эхнэр Жерри Холлоос саяхан салсан бөгөөд энэ нь 92 настай тэрбумтны тав дахь гэрлэлт болох юм. Эдүгээ 66 настай хатагтай Смиттэй өнгөрсөн есдүгээр сард Калифорни дахь усан үзмийн талбайдаа болсон арга хэмжээний үеэр танилцжээ. Мердок 20 тэрбум гаруй долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт олон хэвлэл, телевизийн сувгийг эзэмшдэг
ОХУ-д алчлал хийж багаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 онд Владимир Путиныг Хятадад урьсан тухай төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын үндэсний тагнуулын газрын даргад COVID-19 вирусын гарал үүслийн талаарх зарим мэдээллийг нууцаас гаргахыг даалгасан хуульд гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.
ТикТок хэрэглүүрт хориг тавьсан улсын тоо дахин нэгээр нэмэгдэв. Тодруулбал, Их Британид төрийн албан хаагчдыг албаны утас болон бусад төхөөрөмж дээр тус аппликейшнийг татахыг хориглолоо
Швейцар улсын санхүүгийн зохицуулагч байгууллага 12 банкийг шалгаж, хоёр банканд нь олон жил төв банкны даргаар ажиллаж байсан Риад Саламегийн авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж даваа гарагт мэдэгдлээ. Ливан улсын эрх баригчид олны анхаарлыг татсан хэргийг олон сараар хойшлуулсны эцэст Салеме, түүний дүү Ража болон түүний туслахуудын нэгийг мөнгө угаасан, завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хэргээр өнгөрсөн пүрэв гарагт буруутгав. Саламе ба түүний дүү энэ үйл явцын туршид буруутай үйлдлээ няцааж байсан
Нүүрстөрөгчийн хийг арилгах, ойжуулалтын томоохон төслүүдийг боловсруулж, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг DGB группээс гаргасан 2023 оны дэлхийн шилдэг 10 ногоон хотоор Копенхаген, Амстердам, Франкбурт, Ванкувер, Портланд, Сингапур, Цюрих, Осло, Рейкьявик, Куритиба зэрэг хот шалгарчээ. Харин Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмждэг “Neutrino Burst” сайтаас 2022 оны дэлхийн хамгийн ногоон 10 хотын жагсаалтыг гаргахад Копенхаген /Дани/, Нидерланд /Амстердам/, Ванкувер /Канад/, Сан Франциско /АНУ/, Сингапур, Портланд /АНУ/, Стокгольм /Швед/, Хельсинки /Финланд/, Берлин /Герман/, Куритиба /Бразил/ зэрэг хот тэргүүлсэн байна. Копенхаген, Дани "Унадаг дугуйчдын хот" гэгдэх Копенхаген дэлхийн байгальд ээлтэй хотуудын жагсаалтыг тэргүүн эгнээнд багтдаг. 2014 онд Европын ногоон нийслэлээр шалгарсан тус хот 2025 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаг анхны хот болно гэдгээ хэдийн зарлаад буй. Энэ хотын нэг онцлог нь автомашин болон бусад моторт тээврийн хэрэгслийг ашиглахаас илүү дугуй унахыг эрхэмлэдэг
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Казакстанд парламентын сонгууль болж өнгөрсөн. Өчигдөр сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар тус улсын хэвлэл мэдээллийнхэн мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын утсаар ярих тов хараахан гараагүй байгаа ч Америкийн удирдагч яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэж РИА Новости Цагаан ордоноос иш татан мэдээлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа Даваа гарагт Москвад хүрэлцэн ирлээ. Энэ нь бас ОХУ Украинд халдан довтолсноос хойшхи анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. БНХАУ-ын даргын айлчлал гурав хоног үргэлжилнэ. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийх хэлэлцээрийн гол сэдвүүдийн нэг нь Украин байх юм.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-нд аз жаргал, баяр баясгалантай байх учиртай аз жаргалын өдөр тохиож байна. “World Happiness Report” тайланг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос жил бүр гаргадаг билээ. Уг тайланд улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо дундаж наслалт, нийгмийн халамж, авлигын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, авлигын түвшин, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг байна. Дээрх зорилтууд хэрхэн хангагдаж буй талаар тодорхой үзүүлэлтүүдийг эш үндэс болгон хийдэг судалгааны үр дүн буюу Дэлхийн аз жаргалын 2023 оны тайлан саяхан хэвлэгдлээ
2017 оны хоёрдугаар сараас эхлэн БНХАУ-ын хилийн нээлттэй боомтоор нэвтэрч буй гадаадын 14-70 насны иргэдээс хурууны хээний мэдээлэл авах зохицуулалтын дагуу тус улс руу зорчиж буй гадаадын иргэдээс хилийн боомтод хурууны хээний мэдээлэл авч эхэлсэн бөгөөд зөвхөн нэг удаа авах юм.
Баасан гарагт Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хүүхдийн байгууллагын төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах шийдвэр гаргаж, Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэрэгт хариуцлага тооцно гэж мэдэгдсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "Мариупольд ажлын айлчлал хийлээ" гэж Кремлийн цахим хуудсанд ням гарагийн өглөө нийтэлсэн байна. Мариуполь хот өнгөрсөн оны тавдугаар сард Оросын цэргүүдэд эзлэгдсэн юм. Оросын цэргүүдэд эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт Путин урьд өмнө нь айлчилж байсан нь үгүй.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр орон нутгийн цагаар 16-ны өглөө автомашины эд анги, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, барилгын материал, хувцас, гэр ахуйн эд зүйлс ачсан Хятад-Европ чиглэлийн олон улсын ачааны галт тэрэг Бээжингийн Пингү Мапан өртөөнөөс ОХУ-ыг чиглэн хөдөлсөн байна.