-Нэг улсаас 1-3 тамирчин тэмцээнд оролцдог. Гэхдээ Хятадын тамирчид сайн. Ямар ч төрөлд байр эзэлдэг. Би Гүржийн тамирчин Нина Салуквадзегаас эхлээд олон тамирчныг шүтэж биширдэг. Өмнө нь хэн нэгэн тамирчин шиг болохыг хүсдэг байсан бол одоо тэднээс илүү гарч чадна гэдгээ мэдэрдэг болсон.
“Шинэ Дели-2023” сонирхогчдын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал үдээс хойш 1/4 шигшээ тоглолтоо Италийн Олена Савчуктай хийв. Ялсан нь хүрэл медалийн болзол хангах байсан тус тоглолтод манай боксчин өрсөлдөгчөө 5:0-ээр яллаа
Энэтхэгийн Шинэ Делид болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий долоо дахь өдөр 2021, 2022 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 48 кг-ын жингийн 1/4 шигшээ тоглолтод Узбекистаны Фарзона Фозиловатай хийж 5:0-ээр хүрэл медалийн болзол хангалаа. Өдгөө 28 настай тэрбээр ийнхүү ДАШТ-д тав дахь оролдлогоороо дэлхийн медальтан болсон бөгөөд маргааш хагас шигшээд Мароккогийн Ясмин Моуттаки, Болгарын Юлианова Асенова нарын ялсантай тоглоно. Л.Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медальтан болж буй хоёр дахь тамирчин болж байна
Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалын төлөөх тоглолтууд өнөөдрөөс эхлэж байна. Монгол улсын боксын шигшээ багийн 3 тамирчин Хүрэл медалын төлөө: 48 кг жинд Б ринг эхний хос
Монголын үндэсний бөхийн хасдаг дүрмийг халах нь зүйн хэрэг. Халах нэрийдлээр жин багатай хүмүүст хохиролтой дүрэм гаргасанд гайхаж байна. Монгол үндэсний бөхийн уран хурц сонирхолтой барилдаан гарахад ухарсан шийдвэр гаргаж баталсанд харамсалтай байна.
“Шинэ Дели-2023” сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалав.
2023 оны гуравдугаар сарын 18-ны өдөр МҮБХ-ны "Барилдааны дүрмийн зөвлөл" хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.Хурлаар МҮББДүрмийн 4.5-д "Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилж " ... Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна
"Рио-2016" олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Италийн шилдэг бөх Франк Чамизо 2022 оны есдүгээр сард Белградад болсон ДАШТ-ий 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ч хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож медалиа хураалгахаар болов
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болохоор товлогджээ.
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ээлжит бус 10-р их хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү хурлаар холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадралыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар сонгожээ.
Монгол бөхийн өргөөнд сүүлийн үед өнгөтэй сайхан барилдаж үнэнхүү хүчээ харуулж байгаа хүчтэн бол яах аргагүй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий юм. Тэрбээр сүүлийн хэдэн өдөр дараалж заал танхимын барилдаан үзүүрлэж түрүүллээ
Монгол бөхийн өргөөнд сүүлийн үед өнгөтэй сайхан барилдаж үнэнхүү хүчээ харуулж байгаа хүчтэн бол яах аргагүй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий юм. Тэрбээр сүүлийн хэдэн өдөр дараалж заал танхимын барилдаан үзүүрлэж түрүүллээ
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.
Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд эхлээд байна. Энэ өдрийн 13:30 цагаас тэмцээний салхийг хагалж Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Тайландын багийн тоглолт болж 6:2 оноогоор АНЭУ-ын багийн ялалтаар өндөрлөсөн юм. Мөн өдрийн 17:00 цагаас Туркменистан Узбекистаны багийн тоглолт болж, Узбекистаны баг анхны ялалтаа байгууллаа. Монгол, Ираны багийн тоглолт тэмцээний анхны өдрийн гурав тоглолт байлаа
Өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит тулааны хийж ялалт байгуулсан Х.Хатанбаатар холимог тулааны томоохон холбоод болон спорт менежерүүдийн анхааралд өртсөн талаар тус холбооны зүгээс мэдээллээ.
Хахир хүйтний улирал дуусаж, урин дулаантай золгох гэж байна. Гэхдээ дэлгэр цаг ирж байгаа ч өвлийн спортын тамирчдын хөнгөн бэлтгэл эхэлжээ
Казахстанд ирэх дөрөвдүгээр сарын 7-15-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансаагаар жин болгоны дөрвөн бөх хэсэг толгойлно. Чансааг 2022 оны ДАШТ, өнгөрсөн хоёрдугаар сард Загреб, Египетийн Александрт болсон чансааны тэмцээний дүнг харгалзан гаргажээ.
Ш.Энхийн-Од бэлгэдлийн багт нэрлэгдэж, шилдэг 5 тоглогчийн нэг болжээ Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор үлдэх түүхийг бичиж яваа удам дамжсан сагсан бөмбөгч бол Ш.Энхийн-Од гэдгийг энэ спортыг сонирхогчид сайн мэднэ. 2022.11.7-ны өдөр Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA-ийн нэгдүгээр дивизионд анхны тоглолтоо хийж Дэйтоны их сургуулийн “Dayton Flyers” багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай тоглож байгаа