Аргын тооллын 3 сарын 23, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2, Шийдэм одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Сүхбаатар аймгийн Дариганга сумын төвийн зүүн хойно дөрвөн хүн чулуун хөшөө бий. Эдгээрийг нутгийн ард олон “ноён, хатан, хүү, бэр” хөрөг хэмээн нэрлэж хадаг тавин идээ, цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ. Дурдсан хөргүүдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич, Монголын эрдэмтэн, судлаач Н.Сэр-Оджав /1961 онд/, Д.Баяр /1981-1985 онд/ давтан судалж удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. Харьцуулсан судалгааны дүнд эдгээр хөрөг нь ХIII-ХIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь нэгэнт тогтоогджээ.
1754 онд Чин улсын цэрэг Алтайн урианхайчуудыг 2 замаар дайлан орж дагуулан авч харуулын дотогш нүүлгэн Тэс, Ойгоны газар тохинуулан суулгажээ. Тэднийг дагуулан авсан хотогойдын бэйл Чингүнжавт жүн вангийн хэргэм хүртээж тэдгээр шинэ дагасан урианхайг захируулжээ.
Алба тэгшитгэх Сум эрийн тоо өссөн, хорогдсоныг хянан үзэж, эр хорогдсон аймгаас албыг хасах буюу хөнгөлөх, эр нэмэгдсэн буюу алба ногдоогүй сул эр бүхий аймагт нэмэн оноохыг алба тэгшитгэх гэдэг байжээ. XVII зууны сүүл үеэс алба тэгшитгэх хэмээх нэр томъёо албан бичиг дансанд тэмдэглэгдэх болжээ. Алба тэгшитгэх үеэр хошууд эрийн тоо дарах явдал байсан ба эр хорогдсон учир ногдсон албанаас хөнгөлж, чөлөөлөхийг мэдүүлэх нь олонтаа байжээ. Хожим эрийн тоог харгалзахын хамт, хөрөнгө чинээний байдлаар алба оноох шинэ журам тогтсоноор мал хөрөнгийн тоог байцаан бүртгэхэд ноёд тус тусын аймаг хошуудын албат харьяат нарын малын тоог мөн дарах болжээ
Алаг сүлд Монгол төрийн бэлгэдэл Алаг сүлдийг энхжин ба цэргийн аль ч үед тахиж шүтнэ. Сүлдийн хөхлийг хар, цагаан адууны дэлээр алаглуулан хийдэг учраас “Алаг сүлд” хэмээн нэрлэж, Цагаан, Хар сүлдийн дунд залдаг уламжлалтай байв
1754 онд Чин улсын цэрэг Алтайн урианхайчуудыг 2 замаар дайлан орж дагуулан авч харуулын дотогш нүүлгэн Тэс, Ойгоны газар тохинуулан суулгажээ. Тэднийг дагуулан авсан хотогойдын бэйл Чингүнжавт жүн вангийн хэргэм хүртээж тэдгээр шинэ дагасан урианхайг захируулжээ
Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын үеийн Монголын язгууртан. Ажай нь Элбэг нигүүлсэгч хааны дүү Харгуцаг дүүрэн хунтайжийн хүү. Элбэг хаан өөрийн бэрийнхээ гоо үзэсгэлэнд татагдаж, дүү Харгуцаг дүүрэн хунтайжийг хороож түүний гэргий Өлзийт хун гоо бэйжийг өөртөө авах үед тэрээр жирэмсэн байжээ. Түүнийг 7 сартай жирэмсэн байхад Элбэг хааныг Ойрадын Үгэчи хашиха хөнөөж, Өлзийт хун гоо бэйжийг авч асарчээ
Энэ хотын туурь Аварга Тосонгийн рашаан сувиллаас урагш Аваргын голын хойд хөвөөнд байрлах ба зүүнээс баруун тийш 1200 метр, хойноос өмнө зүгт 500 метр, нийт 60 орчим га талбайг эзлэн оршино. Хойд хэсгээрээ хагас дугуйрсан шороон хэрмийн үлдэцтэй. Зүүн, баруун хэсгийг нэвт гарсан гол гудамжны хоёр талаар олон тооны барилгын ор байх бөгөөд зарим нь гадна хөрсөн дээр хэлбэр төрх нь сайн ялгарахгүй шороон овгорууд боловч 10 гаруй хэрэмтэй, хэрэмгүй томоохон ор үлдэгдлүүд илүү тодорхой мэдэгдэнэ.
Ар, Өвөр Монгол гэдэг хэллэг энгийн ярианд төдийгүй, албан харилцаанд идэвхтэй хэрэглэгдэх болсон нь XX зууны эхэн үед холбогдоно гэж үзэж байна. 1900-1920-иод оны үеийн монгол сурвалж бичиг, бичиг баримтад “Ар Монгол”-ыг “Гадаад Монгол”-той, “Өвөр Монгол”-ыг “Дотоод Монгол”-той адил утгаар, ямар нэгэн ялгаваргүйгээр хэрэглэж байжээ.
Тус хийд нь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөрт Ивэн голын хөвөөнд оршино. Уг хийдийг Манжийн Найралт төвийн 5-р он буюу 1727 оноос байгуулж эхлэн 1737 онд барьж дуусгажээ.
Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Алтансандал уулнаа түүхийн олон үед хамаарах булш оршуулгууд бий. Алтансандал уул нь Хойд Тамирын хөндийд голын зүүн эрэгт орших жижгэвтэр уул юм. Бүлэг дурсгалын баруун хэсэгт онцгойдуу байрласан 4-4,5 м голчтой жижиг хавтгай хэлбэртэй чулуу шороо холимог дараастай 6 булш байсны гурвыг нь 1971 онд Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедици малтан судалжээ.
Зүрчидийн өвгийг мохэ аймаг хэмээн үздэг. Зүрчидийн төрөл ард түмэн бол эвенкичүүд (түнгүс), бас тэдний үр удам нь удэгейчүүд ажээ. X-XV зуунд зүрчидүүд одоогийн Манжуур, төв ба зүүн хойд Хятад, Хойд Солонгос ба Номхон далайн эрэг хавиар нутаглаж байжээ.
1754 онд Чин улсын цэрэг Алтайн урианхайчуудыг 2 замаар дайлан орж дагуулан авч харуулын дотогш нүүлгэн Тэс, Ойгоны газар тохинуулан суулгажээ. Тэднийг дагуулан авсан хотогойдын бэйл Чингүнжавт жүн вангийн хэргэм хүртээж тэдгээр шинэ дагасан урианхайг захируулжээ.
XVIII-XX зууны үеийн Алтайн урианхайн хошуу 1754 онд Чин улсын цэрэг Алтайн урианхайчуудыг 2 замаар дайлан орж дагуулан авч харуулын дотогш нүүлгэн Тэс, Ойгоны газар тохинуулан суулгажээ. Тэднийг дагуулан авсан хотогойдын бэйл Чингүнжавт жүн вангийн хэргэм хүртээж тэдгээр шинэ дагасан урианхайг захируулжээ
1927 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг шинээр зохион байгуулсан Алтай хан уулын баруун хошуунд нэгтгэжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумдын нутагт багтан оржээ. (Б.Нацагдорж)
Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын хаан (1426-1438). Адай тухайн үед Монголын хамгийн хүчирхэг эрх мэдэлтэн байсан Асуд аймгийн Аругтай тайшийн дэмжлэгтэйгээр 1426 онд Монголын хаан ширээнд суужээ. Адай хаан ширээнд суусныхаа дараа Ойрадыг довтлон ялж, толгойлогч нарыг нь хөнөөгөөд, Ойрадын Батула чинсангийн эхнэр Самур гүнжийг эхнэрээ болгож, Батулагийн хүү Багмуг тогоон дор хөмөрч “Тогоон” хэмээх нэр өгөөд зарцлах болжээ. Гэвч Адай хаан Тогооныг эхийн нь хүсэлтээр суллаж, Ойрад руу буцаажээ. Адайг хаан сууж байх хугацаанд төрийн хэргийг үнэн хэрэгтээ Аругтай тайш мэдэж байв
Монголын сүүлчийн их хаан Лигдэний хоёр дахь хөвгүүн. Лигдэн хааныг 1634 онд нас барсны дараа түүний хатад хоёр хөвгүүнийг нь авч буцах замд том хүү Эжэй хонгор Ордост үлдсэн учир бага хүү Абунайг нь дагуулж Хожуу Алтан улсад дагаар оржээ. Эжэй хонгорыг 1649 онд нас барсны дараа дүү Абунай нь ахынхаа хэргэмийг залгамжилж, Манжийн гүнжтэй гэрлэжээ. Гэвч Абунай анхнаасаа л Манжийг төдий л таашаахгүй, тэдэнд хүчлэн зүтгэхгүй байжээ. Тэрээр Эеэр засагч хаан нас барахад гашуудлын ёслолд нь оролцоогүй ажээ
Айрагийн гозгорын булш Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын өвөрмөц дурсгал. Сяньбийн булштай адилтган үздэг. Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газраас илэрсэн эртний булш оршуулгын дурсгалт газар юм
Нармай Монгол улсын буриад хувилбараар бол монгол угсаатнууд тэдэнд захирагдах ёстой аж. Буриадуудын сэтгэлгээ, боловсрол, чадвар бусад монголчуудынхаас давуу гэсэн санаа нь халхын дээдчүүдийн эгдүүг хүргэснээр халх, буриадуудын харилцаа дороо муудав
XVI зууны эхний хагаст Монголын Баруун гурван түмнийг захирч байсан жонон, Монголын их хаан. Барсболд бол Батмөнх Даян хааны 3-р хөвгүүн бөгөөд 1510 онд Ордос, Юншээбү зэрэг түмний бослогыг дарахад гавьяа байгуулсан тул 1512 онд Баруун түмнийг захирах жонон болов. Батмөнх Даян хааныг нас барсны дараа уг нь түүний ач хөвгүүн Боди Алаг хаан ширээг залгамжлах ёстой байсан боловч тэрээр нас бага байсан тул Барсболд 1517 онд хаан суужээ