Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт: Уг зөвлөгөөнөөр цэргийн насны залуучууд буюу 18-25 насны залуучуудын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэлзүйн байдлын талаар санал солилцож, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, илтгэлийг хэлэлцүүлэн, нэгдсэн шийдэлд хүрч, цаашид анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн чухал арга хэмжээ боллоо. Цэргийн төв эмнэлэг Поликлиникийн дарга Б.Болор-Эрдэнэ: Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо 2022 онд 23 хувь байсан бол 2023 онд 15 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Гэвч өвчлөлийн ерөнхий тоон үзүүлэлт буурсан мэт боловч сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Улсын Их Хурлын дарга 155 Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр (2024.04.12) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Дээрх хоёр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай Монгол Улсын Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа Гепатитын вирусийн халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлэн Гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан. Монгол Улс гепатитын вирусийн халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Гепатитын вирусийн А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг. Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг. Гепатитын Д вирусийн халдвар ихэвчлэн гепатитын Б вирусийн халдвартай хавсардаг
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Өнөөдөр эрчүүдийн баяр. Угтаа бол “Монгол цэргийн өдөр”. Гэхдээ баяр бүхнийг нийтээр нь хамаатуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг нь монголчуудын зан л даа. Тэглээ гээд буруудах зүйлгүй ч аливаа тэмдэглэлт өдрөөр эрхээ хамгаалах, тэр дундаа эрүүл байх эрхээ эдлэх шаардлагатайг ойлгох хэрэгтэй боллоо.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаанд 100 000 хүн тутамд дунджаар 9.2 хүн амиа хорлож байгаа талаар дурджээ. Энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд 17.9 байна. Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр нийт нас баралтын 2.4-3 хувь нь амиа хорлосон шалтгаантай байна
Улсын хэмжээнд бүх сурагчдыг стрептококийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж байна. Тодруулбал НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах төслийн хүрээнд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6-15 настай сурагчдыг шинжилгээнд хамруулж буй. Одоогийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд эрт илрүүлэгд 37000 гаруй сурагч хамрагдсан ба одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан сурагчдын 10 хувьд стрептококийн халдвар илэрсэн байна
Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдаас баталсан төлбөрийн жишиг хэмжээг зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосон Эмгэг судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог, судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргын тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт 2024 оны 01 сарын 24-ний 01:00 цагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууц галд өртөж, оршин суугчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн багагүй хохирол амсаад байна. Галд өртсөн “Edu аппартмент” орон сууцнаас 17 өрхийн 41 том хүн, 23 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Күүбер зочид буудалд нүүлгэн шилжүүлж, урьдчилсан байдлаар 14 хүнийг эмнэлэгт хүргэжээ
2023 онд нийт 64.3 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 1.3 (2.0%) мянгаар буурчээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.
Манай улсад сонсголын бэрхшээлтэй 8700 гаруй иргэн бий. Энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь буюу 5913 нь 35-64 насныхан байгаа юм
Даралт ихсэх өвчний үед үндсэн шалтгааныг нь эмчлэх хэрэгтэй бөгөөд бүхэл биеийн үндсэн таван хий болон гишүү таван хийн үйл ажиллагааг сайжруулж, хий цусны гүйдлийг тэнцвэржүүлэх эмчилгээ хийснээр даралт ихсэх өвчнийг уг үндсээр нь бүрэн эмчлэх боломжтой.
Улирлын томуугийн эрсдэл өндөр үед дархлаагаа сайтар дэмжээрэй. Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчний хүндрэл зэргээс сэргийлж чадна.
Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн хооронд ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ болон САЛБАР эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1262 хүн тусламж үйлчилгээ авчээ. Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг унаснаас үүдсэн бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой бэртэж гэмтсэн тохиолдол эрс нэмэгдсэн байна. Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ
ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудал болон халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяртай холбоотойгоор хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна. Хүүхдийн амболуторыг томуугийн амболутор болгон ажлын өдрүүдэд 17-21 цаг хүртэл сунаж ажиллаж байна