Уул уурхай

Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,  6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тунхагласан.  Гэвч өнгөрсөн хугацаанд байгалийн баялаг ард түмний өмч биш тодорхой хувь нь хэсэг бүлэг хүмүүсийн гарт байсаар ирсэн нь нууц биш. Тиймдээ ч энэ хуулийн төсөл  улс төр, парламентын босго давж чадалгүй 10 гаруй жил яригдсан.  Дөнгөж батлагдаад байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн онцлох заалтуудыг хүргэе.   Дэлхийн баялаг ихтэй 49 улсад 156 төрлийн баялгийн сан үйл ажиллагаа явуулдаг

Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар 2019 онд хуулийн 6.2-т оруулсан “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ

2024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 859.0(13.6%) тэрбум төгрөгөөр өслөө

“Эрдэнэтийн овоолго”-уудын 34 хувийг Баялгийн санд авч чадах уу4 сар 9. 8:39

Төр, түмний түвшинд мөн ч олон жил ярьсан баялгийн сантай болох асуудал одоо нэг биелж мэдэхээр боллоо. Бараг л 20-иод жил ярьсан сан л даа. Харин одоо Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэхдээ “...Энэ хуулийг УИХ шийдчихнэ биз” гээд хаячихмааргүй аж.

Баялгийн санд ордынхоо 34 хувийг алдахаас “бажга алдсан” стратегийн орд эзэмшигчид улс төрийг улам “халаах”-аар бэлдэж байна4 сар 8. 9:09

Уг хуулийн төсөлд улс төрийг ингэж хөдөлгөөнд оруулчихаар гурван зүйлийн агуулга оржээ. Нэгдүгээрт “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”, хоёрдугаарт “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”, гуравдугаарт “Тус ордуудаас өв залгамжлалаар, бэлэглэлээр шилжүүлсэн хувьд 30 хувийн татвар оногдуулна” гэсэн байна.

С.Наранцогт: Стратегийн 16 ордын 7 нь “Эрдэнэс Монгол”-д үлдсэн нь хувийн хэвшлийн мэдэлд бий4 сар 5. 11:51

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын өгсөн мэдээллээр УИХ-аар баталсан ашигт малтмалын стратегийн ордын хувийн хэвшлийн эзэмшиж байгаа хэсэгт хуулийн дагуу өнөөдрийг хүртэл төрийн хувь хэмжээг тогтоогоогүй байна. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “ УИХ-ын 2007 оны тогтоолоор 16 ордыг стратегийн орд гэж тодорхойлсон. Үүний 7 нь Эрдэнэс Монгол нэгдэл дээр байна

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК” -ийн ногдол ашгийг олголоо4 сар 4. 12:08

 “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3,4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн

Жолооч: Ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянга болгосон4 сар 2. 10:28

“Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын цалинг үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр яагаад хассан талаар “Эко Глобал Ложистик” нүүрс тээврийн компанийн жолоочоос тодрууллаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв) -Та нүүрс тээврийн жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? -Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу Цагаан хаданд нүүрсний тэрэг бариад ойролцоогоор нэг жил болжээ. Манайх ам бүл дөрвүүлээ

"Эрдэнэт үйлдвэр" 900 гр майонезыг 11 мянгаар худалдаж авахаар 59 сая төгрөгийн тендер зарлажээ4 сар 1. 15:46

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр /2024.04.01/  59.9 сая төгрөгөөр үнэлэгдэх 5102 ширхэн майонезийг худалдаж авахаар тендер зарлажээ

Ж.Баяржаргал: “Оюу толгой” ХХК хамтын гэрээгээ зөрчиж уурхайчдын цалинг дур мэдэн бууруулж байна4 сар 1. 14:51

“Оюу толгой” ХХКийн ажилчид цалинг нь хассан асуудлаар олон нийтэд хандаад байна. Тэдний нэг, хүнд машин механизмын оператор Ж.Баяржаргалтай ярилцлаа. -“Оюу толгой” ХХК ажилчдынхаа цалинг хассан гэсэн мэдээллийг та бүхэн хэлж байна

Локомобилийн татах тооцоог хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилт хийлээ3 сар 4. 13:27

Тавантолгой түлш компани сэлгээний зүтгүүр буюу Локомобилийг өнгөрсөн сард хүлээн авсан билээ. Энэхүү хөдөлгүүрийн татах тооцооллыг мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилтын ажлыг амжилттай хийлээ

Он гарсаар Сүхбаатар боомтоор 71580 тонн АИ-92 автобензин импортолжээ1 сар 30. 10:15

2024 оны нэгдүгээр сарын 1-29-ний хооронд Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортолжээ.  Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм хэмээн АМГТГ-аас мэдээлэв.  Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 ав

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв энэ оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно1 сар 24. 10:59

Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв (ТНАЛТ) төслийн хүрээнд нийт 6 багц ажлын гүйцэтгэл 2022 онд 56 хувь байсан бол 2023 онд 85 хувийн гүйцэтгэлтэй амжилттай хэрэгжиж 2024 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уурхайгаас олборлогдож байгаа түүхий нүүрсийг вагон тээвэрт ачсанаар нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой

Ашигт малтмал хайхыг хориглосон газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргажээ1 сар 8. 17:14

Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Б.Ононхангай: "Оюутолгой" ХХК цэнхэр хашаан дотроо дураараа хууль зөрчиж байна1 сар 8. 14:44

“Оюу толгой” ХХК-ийн гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл цалин хөлс ялгавартай олгодог асуудлаар мэдээлэл өглөө.  "Оюутолгой ХХК нь туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байгаа монгол ажилчдын илүү цагийн хөлсийг олгодоггүй, хүнд хортой нөхцөлийн нэмэгдэл олгохгүйгээс гадна ялгавартай цалин олгож байгааг мэдэгдсэн. Үүнд ил болон гүний уурхай, баяжуулах үйлдвэрт тоостой, хүнд нөхцөлд ажилладаг ч ажилтнуудад хэвийн бусын нэмэгдлийг өгдөггүй

ЗТХЯ: Авто зам тавихад ашиглах элс, хайрга дайргын үнийг бууруулав2023, 12 сар 25. 11:59

Авто замын засвар, арчлалт (АЗЗА)-ын компаниудад зам тавих, засвар арчлалт хийхэд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын үнийг 5000 дахин бууруулж буй талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр хамгийн өндөр дүнтэй борлуулалт хийлээ2023, 12 сар 24. 12:37

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 175 багц буюу 1,1 сая тонн коксжих нүүрс арилжлаа. Биржийн арилжаа эхэлснээс хойш хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг өнөөдөр хийлээ

"ЭТТ" ХК-ийн IPO гаргах зорилготой байгуулсан компани 10 сар ажиллахдаа 54,1 тэрбум төгрөгийн зардал гаргажээ2023, 12 сар 22. 14:46

Нүүрсний гэх тодотголтой өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” ХХК-тай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсов. Гэрчээр УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазарт оролцлоо. Шинжээч: Засгийн газраас 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулах зорилготой 296 дугаар тогтоол гаргасан байна

Сонсголоор 2 багц сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлахаар 74 гэрчийг дууджээ2023, 12 сар 22. 10:19

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь (2023.12.22) өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор эхлээд хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын талаарх 6 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 55 гэрч дууджээ. 1) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Эрдэнэс тавантолгой майнинг ХХК/ 2) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Үнэлгээний хороо/ 3) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Монголиан контракт майнинг сервис ХХК/ 4) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Таванхур ХХК/ 5) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Спейшл майнинг ХХК/ 6) “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Админерал ХХК/ 7) Хагас коксжсон шахмал түлш   Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаарх 2 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 19 гэрч дуудсан байна. 1) Сангийн яам, Татварын ерөнхий газар, АМГТГ болон байгууллагын хяналтын шалгалт 2) ҮАГ болон хөндлөнгийн аудитын хяналт шалгалт Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалт)   “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм

Өнөөдөр 35 вагон мидлинг татан авлаа2023, 12 сар 12. 13:37

"Тавантолгой түлш" компани шахмал түлшний түүхий эд мидлингээ Тавантолгойн орд газраас төмөр замаар татан төвлөрүүлдэг. Өнөөдөр 35 вагон мидлинг татан авлаа. "Тавантолгой төмөр зам"-аас ачигдсан нүүрс "Монголын төмөр зам", "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн эзэмшлийн замаар дамнан тээвэрлэгдэж Улаанбаатар хотод ирдэг юм. Ачаатай вагоныг Баян өртөөнөөс Налайх дахь зүүн үйлдвэрийн хашаанд татан оруулж ачааг нь буулгадаг. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын зүтгүүрийг ашигладаг байсан бол өнөөдрөөс түрээсийн зүтгүүрийн вагон ажиллаж эхлэлээ. Ингэснээр ачаатай вагоныг цаг алдалгүй үйлдвэрийн хашаанд оруулж, ачааг түргэн шуурхай буулгах боломж бүрдэж байгаа юм



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube